Нүүр хуудас - Тавтай морил
Нүүр хуудасМэдээлэлФорумДуу хөгжимМедиаЗарлалОнигооСонжооЗочдын дэвтэр
Хэрэглэгчийн хэсэг
Уучлаарай та бүртгэлгүй байна. !
Чат
Анхаар! Зөвхөн нэвтэрсэн гишүүд бичих боломжтой.
Санал асуулга
Аль нь сайн админ бэ?

Архив
Үр дүн
Бүх санал: 21
Хамтрагч сайтууд
Main » 2012 » January » 23 » Сарны нууц
3:07 PM
Сарны нууц
Сарны нууц

Cap бол хүний хөл тавьсан нарны системийн цорын ганц тэнгэрийн биет юм. Манай гаригийн энэ дагуул орчин үеийн дурангийн байнгын хараанд байж түүнийг газар дэлхий, сансраас судалсаар байна. Цаашид ч судлах нь дамжиггүй. Сарны талаарх мэдээлэл сүүлийн 40 жилд бидний толгойд жаахан ч гэсэн "юм” хийсэн ч түүний тааврын болоод таамгийн тоо баримтууд буурах нь бүү хэл өссөөр л байна.

Судалсаар байдаг ч тайлагдашгүй олон нууц түүнд байсаар байна. Америкийн "Аполлон” хөтөлбөр дууссанаас хойш сарны, тухай аажмаар мартагнаж, сансар судлал руу тэмүүлж байлаа. Гэвч cap өөрөө эрдэмтэд рүү шинэ, шинэ таавруудаа илгээж байв. 1994 оны нэгдүгээр сард автомат туршигчаар хөөргөсөн "Клементина”-ийн дуранд саран дээрхи өрхүүдийн ёроолд хөлдсөн ус байх магадлал бүхий зургийг сарнаас 400 км-ийн зайнаас авсан нь эрдэмтдийн гайхлыг хамгийн төрүүлсэн юм.

Учир нь сарыг үүссэн цагаасаа л амьдралгүй биет гэдэгтэй эрдэмтэд санал нэгтэй байсан юм. Гэтэл агааргүй, температур цельсийн 122 градус байхад мөс хаанаас гараад ирэв гэдэг асуулт урган гарна. Америкийн сансар судлалын хүрээлэн болох НАСА-гийн эрдэмтэд сарны үндсэн таван нууцыг тодорхойлж, тэрхүү нууцыг тайлахаар одоо ч ажилласаар байна.

1. Сар хэрхэн газар дэлхийн дагуул болсон бэ?
2. Сарны түүх ямар вэ?
3. Саран дээр хэзээ хэрхэн өрх үүссэн бэ?
4. Сарны агаар мандлын түүх ямар вэ?
5. Нарны аймгийн ямар таамаг сартай холбоотой вэ?

Гэхдээ эдгээр таван нууцыг тайлснаараа сарны өнгөрсөн бүхий л үеийн мэдээллийг олохоос биш сарны ирээдүйн талаар юуг ч тайлж чадахгүй. Манай гараг дээр болж буй бүхэн "сар”-тай ямар нэгэн сэжмээр холбогддог. Замдаа юу тааралдсан бүхнийг эвдэн сүйтгэж, газрын хөрстэй тэгшдэх хүчтэй шуурга хаа сайгүй л болдог.

Энэ хүчтэй шуурганы өмнө хүн төрөлхтөн дандаа хүчин мөхөстдөг байсан. Энэ бол байгалийн гамшиг. Харин энэхүү байгалийн гамшиг нь дэлхийн дагуул сарны нөлөөллөөр болдог гэдгийг та мэдэх үү. Тиймээ, бид сарыг манай дэлхийн жирийн нэг дагуул хэмээн төсөөлж, бидний хувь заяатай ямар нэгэн холбоогүй гэж ойлгосон нь буруу юм.

Cap манай дэлхийгээс 384 000 км зайд оршино. Голч нь 3476 км байдаг нь манай дэлхийн голчоос дөрөв дахин бага юм. Cap манай дэлхий дээрхи амьд бүхнийг устгах тавилантай аж. Тэр аймшигт зэвсэг нь түүний татах хүч.

Сарны нөлөөллөөр газрын эргэлтийн хурд өдөр бүр 0,00164 секундээр багасч байгаа нь алс хэтдээ аюултай үзэгдэлд хүргэнэ. 200 сая жилийн өмнө Үлэг гурвэлийн эринд жилд 385 хоногтой, хоногт 23 цаг байсан байна. Тэгвэл 400 сая жилийн өмнө ургамал дөнгөж ургаж байх үед жилд 405 хоног, хоногт 21.30 минут байжээ.

Газар дэлхий хөгшрөхийн хэрээр өдрийн үргэлжлэх хугацаа улам л уртасна. Сарны нөлөөллөөр газар дэлхий тэнхлэгээ тойрон улам удаан эргэсээр бидний дагуул cap тоормозоо дарах үе дөхсөөр байгаа нь илт.

Та төсөөлөөд л үз. Дүүрэн хүнтэй автобус хурдтай явж байгаад тоормозоо дарахад юу болдог билээ. Үүнтэй адил cap тоормозоо дарахад уул хөдөлнө. Аймшигтай биш гэж үү. Cap бидний дагуул уу, эсвэл бидний эрлэгүү.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 244 | Added by: Lordingz | Rating: 0.0/0
Total comments: 0
  
Сэтгэгдэл бичих
                                                 
Статистик
Мэдээлэл: 0
Дуу хөгжим: 0
Медиа: 0
Онигоо: 0
Загварыг хуулбарласасн Хардловэ™ | www.Hardlove.do.am
© 2012. Зохиогчийн эрхийн дагуу сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашиглахыг хатуу хориглоно.