Жу Он буюу Хараал
Тэхээр
та бүхэн бараг бүгдээрээ мэдэх байлгүйдэ. Жу Он буюу Хараал хэмээх
Японы алдарт аймшигийн цуврал кино байдаг шүүдээ. Тэгвэл энэ бол энэхүү
киноноос сэдэвлэн хийсэн флеш тоглоом билээ. Тоглоомын эхэнд нэрээ
бичээд бүртгүүлж байхдаа үнэхээр л "үхлийн гэрээн"-д гарын үсэг зурчихав
уудаа гэсэн тэнэг бодол төрсөн шүү хаха.
БАЙШИН
Харин энэхүү тоглоом дээр та сүнс хорогдсон байшингаар хэрэн хэсч энэхүү байшингийн эзэн чухам юунаас болж амиа хорлоход хүрснийг судлан тогтоох
болно.
Зочид буудал 626
Харанхуй хөндий бас хүйтэн хонгилоор явах таны цорын ганц хань нөхөр гэвэл
гар чийдэн болоод гэрэл зургийн аппарат байх болно.
ExMortis
Аймшигт ад чөтгөрийн хорлол шингэсэн хаягдаж хоцорсон энэ байшинд та
өөрийгөө ганцаараа биш гэдгийг удалгүй анзаарах болно ....
Пургаториум
Хамгийн богинохон тоглоомнуудын тоонд тооцогдох ч гэлээ мөн хамгийн аймшигийн тоглоомнуудын нэгт зүй ёсоор ордог юмшүү. Чухам яагаад вэ
гэдгийг мэдэхийг хүсвэл зүгээр л доорх линкэн дээр дараад орно уу... Гэхдээ таныг заавал тоглоорой гэж албадахгүйэ, хэт эмзэг мэдрэмтгий хүмүүс тоглоод дэмий болов уу ....
Хүндэтгэсэн www.aluurchin.tk админ