Жоохон дээр үеийх ч гэсэн бидний тоглох дуртай
тоглоомнуудын маань нэг бол яах аргагүй VOS хэмээх төгөлдөр хуур дардаг
тоглоом билээ. Тэгвэл энэхүү тоглоомыг маань удаа дараалан гишүүд
захиалж хүсэлт гаргасан тул нийтлэхээр боллоо.
За энэхүү тоглоомыг та бүхэн бүгд мэддэг болохоор
тоглолтын хэсгээс гэх мэт зурганууд илүүц болвуу. Мөн энэхүү тоглоомыг
шууд татахаар оруулж байгаа тул суулгах үед ямар нэгэн алдаа заахгүй
байхаа хэмээн найдаж байна.
Хүмүүсийн маань дунд нэгэн буруу ойлголт байдаг тэр
нь юу вэ гэхээр хэт сайн үзүүлэлттэй болон хэт муу үзүүлэлттэй
компьютерт VOS ажилдаггүй ээ гэж тэгвэл энэ нь үнэхээр буруу ташаа
ойлголт юм.
Тэр хүмүүст буруу ойлголт өгөөд байгаа алдаа нь энэ!
Энэхүү алдааг засахын тулд VOS.EXE дээрээ MOUSE2-оо дарна. Гарч ирэх цэснээс PROPERTIES гэх цэсийг сонгоно. Харин одоо гарч ирэх табуудаас Compatibility гэх хэсэгрүү орж Run this program in compatibility mode for гэснийг чагтлаад тодрох цэсийг нь Windows 95 болгоод OK дар тэгээд л одоо зүгээр болчихсон байгаадаа.
|