Вангагийн Зөгнөлүүд: 2014. Ихэнх хүмүүс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө. 2016. Европ бараг хүнгүй болно. 2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно. 2023. Дэлхийн тойрог зам ялимгүй өөрчлөгдөнө. 2025. Европ хүн ам цөөн хэвээр байна. 2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Энэ нь хяналт бүхий халуун цөмийн урвал байх магадлалтай. Өлсгөлөнг аажмаар давна. Сансрын жолоодлогот хөлөг Сугар гариг руу ниснэ. 2033. Хоёр туйлын мөс хайлна. Үүний уршгаар далайн төвшин дээшилнэ. 2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно. 2046. Ямар ч эд эрхтнийг ургуулах боломжтой болно. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно. 2066. АНУ лалын Римд довтолж цаг уурын шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Ингэснээр гэнэтийн хүйтрэлт болно. 2076. Ангигүй нийгэм /коммунист/ тогтоно. 2084. Байгаль экологи сэргэж эхэлнэ. 2088. Хэдхэн хоромд хөгширдөг шинэ төрлийн өвчин дэгдэнэ. 2097. Хурдан хөгшрөлтийг ялна. 2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ. 2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно. 2123. Жижиг гүрнүүдийн хооронд дайн гарна. Их гүрнүүд үүнд оролцохгүй. 2125. Унгарт сансраас дохио хүлээж авна / Хүмүүс Вангаг дахин дурсан санах болно/. 2130. Харь гаригийнхны зөвлөснөөр хүмүүс усан дор амьдарч эхэлнэ. 2164. Амьтдыг хагас хүнд хувиргана. 2167. Шинэ шашин үүснэ. 2170. Их ган болно. 2183. Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэгтэй их гүрэн болж, дэлхийгээс тусгаар тогтнол шаардана. /АНУ нэгэн цагт Англиас тусгаар тогтнол шаардаж байсан шиг/ 2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна. 2195. Далай тэнгист суурьшигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана. 2196. Ази, европынхон бүрэн холилдоно. 2201. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Хүйтэрнэ. 2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэлдээ ямар нэгэн аймшигт зүйлтэй холбоо тогтооно. 2256. Сансрын хөлгөөр Дэлхийд шинэ өвчин дайгдан ирнэ. 2262. Гаригуудын тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ. 2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно. 2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдон уусна. Шинэ арьстан бий болно. 2279. Оргүй хоосноос эрчим хүч гаргаж авна. 2288. Цаг хугацаагаар аялна. Харь гаригийнхантай холбоо тогтооно. 2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ. 2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станц, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ. 2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө. 2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ. 2304. Сарны нууцыг тайлна. 2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм ойртоно. 2354. Хиймэл нарнуудын нэгэнд гарсан ослын улмаас ган болно. 2371. Их өлсгөлөн болно. 2378. Шинэ хурдан өсч буй арьстан. 2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана. 3005. Ангарагт дайн дэгдэнэ. Гаригуудын тойрог зам өөрчлөгдөнө. 3010. Сүүлт од сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно. 3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн мөхөх боловч хүн төрөлхтөн өөр одны системд шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.
|